НИЙГЭМЛЭГИЙН ЗОРИЛГО
Нийгэмлэг (цаашид Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах цахим худалдаа, үйлчилгээ, шууд худалдааны нийгэмлэг гэх) эдгээр худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэний баримтлах бодлого, зарчим, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн хөгжих, өсөн дэвших, тэдний үндсэн хэрэгцээг хангах, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний нэр төрлийг олшруулах чанар, стандартыг дээшлүүлж, бүртгэлжүүлж, зах зээлд шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах харилцааг зохицуулахад оршино.
НИЙГЭМЛЭГИЙН ЧИГЛЭЛ
Нийгэмлэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалж, бараа бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, стандартыг дээшлүүлэхэд хүчтэй нөлөөлөх, зах зээлд шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээ мэдээллээр хангах үйл ажиллагааг үндсэн чиглэл болгоно.
НИЙГЭМЛЭГИЙН ЗАРЧИМ
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах цахим худалдаа, үйлчилгээ, шууд худалдааны нийгэмлэг нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмж, агуулга, үр дүн, нөлөөлөлд хяналт тавьж, хэрэглэгчдэд сурталчлах, таниулах, хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх, сэрэмжлүүлэх, сануулах,соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахдаа Монгол улсын “Үндсэн хууль”, “Иргэний хууль”, “Төрийн бус байгууллагын тухай” хууль, “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай” хууль, “Худалдааны тухай” хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, НҮБ, олон улсын холбогдох байгууллагаас гаргасан зөвлөмж, бусад эрхийн актуудыг баримтлан үйл ажиллагааны зарчим болгон ажиллана.
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах цахим худалдаа, үйлчилгээ, шууд худалдааны нийгэмлэгийн танилцуулга
НҮТББ ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГТАЙ ТАНИЛЦАНА УУ
МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЦАХИМ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ, ШУУД ХУДАЛДААНЫ БАГ ХАМТ ОЛОН
- Хэрэглэгчийн дуу хоолойг сонсдог
- Эрх ашгийг хамгаалдаг
- Шударга, найдвартай үйлчилгээний төлөө хамтран ажилладаг
- Хэрэглэгчдийг соён гэгээрүүлж, танин мэдүүлдэг
- Манай хамт олон хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, аюулгүй байдал, эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажилладаг бөгөөд өнөөдөр цахим болон шууд худалдаанд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхээр тууштай зүтгэж ажилладаг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ
НЭГДСЭН ФОРУМ
Монголд анх удаа шууд худалдааны бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдэх, мөн Монголын хэрэглэгчид болон эдийн засгийн хувьд хэрхэн өгөөжтэй талаарх сэдвүүдээр нэгдсэн мэдээлэл солилцох зорилгоор “НЭГДСЭН ФОРУМ” болон зохион байгуулсан.
Уг форум уулзалтад:
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Эдийн засаг, хөгжлийн яам
- Эрүүл мэндийн яам
- Гадаад харилцааны яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Цагдаагийн ерөнхий газар болон шууд худалдааны байгууллагуудын захирлууд, төлөөлөгчид оролцсон.
Хэрэглэгчийн эрх – Бидний нэн тэргүүний зарчим!
Ёс зүйтэй, шударга, хариуцлагатай цахим худалдааг дэмжицгээе. Хэрэглэгчийн итгэл бол бидний хамгийн үнэ цэнтэй хөрөнгө!


ЦАХИМ ХУДАЛДААНЫ ЭРСДЭЛ БА ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ
-
Цахим болон шууд худалдаа улам бүр түгээмэл, ирээдүйн трэнд болж байгаа ч, хэрэглэгчийн эрх хамгаалалт сул байна.
-
Хэрэглэгч бол зүгээр нэг "хаан" биш, хамгаалагдах ёстой иргэн юм.
-
Монголд цахим болон шууд худалдааны ёс зүй, хэрэглэгчийн эрхийн асуудалд иргэний нийгмийн байгууллагууд бодитой анхаарч, шийдэл санал болгож эхэлжээ.
-
Цахим бүртгэлийн систем, хяналт, сургалт сурталчилгаа зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
-
Хувийн болон байгууллагын түвшинд цахим худалдааг ёс зүйтэй, хариуцлагатай болгоход бүх талуудын оролцоо шаардлагатай.