
“ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА” –ыг эргүүлэн татах зарчим нь:
Анхааруулга ба засч залруулах үүрэг
- Алдаа, хохирлыг засах хугацаа өгч, нөхөн төлбөр олгохыг шаардах.
- Хэрэглэгчид үзүүлсэн хохирлыг шударгаар барагдуулах.
Түр түдгэлзүүлэх
- Хэрэв байгууллага гомдлыг шийдвэрлэхээс татгалзвал эсвэл дахин зөрчил гаргавал, нийгэмлэгийн гишүүнчлэлийг түр хугацаагаар (3–6 сар) түдгэлзүүлэх.
Ил тод байдал
- Хэрэглэгчдэд гомдлын шийдвэрлэлтийн явцыг ил тод мэдээлэх.
- Нэг байгууллага дээр хэрэглэгчийн гомдол олширвол тухайн байгууллагыг “өндөр эрсдэлтэй” гэж тэмдэглэж, хэрэглэгчдэд сэрэмжлүүлэг гаргана.
Гишүүнчлэлийг бүр мөсөн цуцлах
- Давтан зөрчил гаргасан, ноцтойгоор хэрэглэгчийг хохироосон бол гишүүнчлэлийг бүрэн цуцлах.
- Нийгэмлэг олон нийтэд мэдээлж, тухайн байгууллагыг хар жагсаалт-д оруулна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах цахим худалдаа, үйлчилгээ, шууд худалдааны нийгэмлэгийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд эрсдэлийн талаарх мэдээллийг нээлттэй зарлаж эргүүлэн татна.
Анхааруулсан текст мэдээлэл