НЭГДСЭН ФОРУМ

Монголд анх удаа шууд худалдааны бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдэх, мөн Монголын хэрэглэгчид болон эдийн засгийн хувьд хэрхэн өгөөжтэй талаарх сэдвүүдээр нэгдсэн мэдээлэл солилцох зорилгоор “НЭГДСЭН ФОРУМ” болон зохион байгуулсан.

Уг форум уулзалтад:

  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Эдийн засаг, хөгжлийн яам
  • Эрүүл мэндийн яам
  • Гадаад харилцааны яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Цагдаагын ерөнхий газар болон шууд худалдааны байгууллагуудын захирлууд, төлөөлөгчид оролцсон.

MLM BUSINESS EVENT & EXPO

Олон улсын хөрөнгө оруулалттай шууд худалдааны бизнесийг,  албан ёсны эрхтэйгээр Монголд нутагшуулан ажиллаж байгаа хуулийн этгээд, хувь хүмүүсийн үйл ажиллагааг  нийтэд сурталчлан таниулах зорилгоор

 “MLM BUSINESS EVENT & EXPO” арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулсан.

 

Эвэнтийн арга хэмжээнд Шууд худалдааны байгууллагууд болон Үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд оролцсон.

ЛИДЕРҮҮДИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Шууд худалдааны байгууллагуудыг нэгдсэн системд оруулах, нийгэмд сурталчилан таниулах зорилгоор

2024 онд:

  • хэрэглэгчдийн эрхийг хамгаалах,
  • нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж,
  • дэлхийн Лидерийн мэргэжлийн ёс зүйг өндөрт өргөж,  ажил үйлс, амжилт бүтээлээрээ түүчээлсэн

Дэмжигч байгууллагуудын Лидерүүдийг өргөмжлөх шагнал шилдгийн шилдэг номинацид тодруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулсан.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсан найруулгын ажлын хэсэгт ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Шууд худалдаа, Цахим худалдаа эрхчлэгчдийн дата цуглуулан, захирлууд төлөөллүүдээс тулгамдаж буй асуудлуудын талаар санал цуглуулан ажиллаж байна.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Худалдаа, үйлчилгээтэй холбоотой гомдол саналыг хүлээн авж шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ