ЁС ЗҮЙ

Цахим худалдаа, үйлчилгээ,  шууд худалдааны ёс зүйн  анхааралд

Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн, шударга, хариуцлагатай, ил тод харилцааг бий болгоход доорх ёс зүйн орчныг бүрдүүлэн ажиллах ёстой. Үүнд:

  • Бараа бүтээгдэхүүний талаарх мэдээлэл бодитой, хуурамч хэт дөвийлгөсөн, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байж болохгүй.
  • Захиалга хийсэн хүний нэр, дугаар, хаяг зэргийг задруулахгүй, хуваалцахгүй байх
  • Видео, лайв стримээр сурталчилж буй үед ч гэсэн “амласан зүйл”-ээ хэрэгжүүлэх үүрэгтэй.
  • Лайв хийх үед хэрэглэгчийг дарамтлахгүй, доромжлохгүй, хуурч борлуулалт хийхгүй байх
  • Хэрэглэгчийг хуурч, яаруулж, дарамтлах аргаар борлуулалт хийхээс татгалзах.
  • Хуурамч хэрэглэгчийн сэтгэгдэл үүсгэхгүй байх • “Захиалга тасарлаа”, “Ганц үлдлээ” гэх зэрэг хуурамч сэтгэл хөдлөлийн манипуляци хийхээс татгалзах
  • Бусдыг гүтгэх, харлуулах замаар өөрийн барааг дөвийлгөх нь ёс зүйн зөрчилд тооцогдоно.
  • Хэрэглэгч сэтгэгдлийг сайн унших,
  • Хэт хэрэглээг өдөөхгүй байх, хуурамч хямдрал сурталчлахгүй байх.
  • Орлогын амлалт хэтрүүлэн ярих
  • Хүүхэд, эмзэг бүлгийн хүмүүст чиглэсэн борлуулалтад онцгой анхаарах
  • Хэрэглэгч шалгаж амжаагүй бол төлбөрөө бүрэн хийхгүй байх
  • Хариуцлага хүлээх нь итгэлцлийг бий болгодог тул алдаа гаргасан үедээ уучлал гуйж, асуудлыг яаралтай шийдвэрлэдэг байх
  • Хүнийг мэдээлэлтэй, чөлөөтэй сонголт хийх боломжоор хангах.
  • “Шидтэй болгоно”, “Эдгээж чадна” гэх мэт эмнэлгийн шинжтэй амлалт өгөхгүй байх
  • Орлого олж байгаа бол татвар төлөх үүрэгтэй
  • Хэрэглэгч худалдан авснаа буцаах, солиулах журам тодорхой байх
  • Хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн сэжигтэй борлуулалт, луйврын гомдол болон эдийн засаг, эрүүл мэндээр хохирсон тохиолдолд нийгэмлэгийн зүгээс иргэний гомдлыг нэгтгэн Цагдаагийн байгууллага, Прокурорт албан ёсоор хандах эрхтэй
  • Өрсөлдөгчөө гутаахгүй, гүтгэлэг тараахгүй байх
  • Хэрэглэгч чанараа бараа бүтээгдэхүүн, хоол хүнсээр хангагдах ёстой.
  • Импортын бараа бол гааль, татвар, зохих зөвшөөрөлтэй байх

 

“Хамтдаа шударга зах зээлийг цогцлооё!”. “Сонсдог, хамгаалдаг, шийддэг – Бид хэрэглэгчийн төлөө!”

 

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • Манай нийгэмлэг нь тогтоосон шалгуур, үнэлгээний шаардлагыг бүрэн хангаж, хэрэглэгчийн эрхийг дээдэлж, чанартай үйлчилгээ үзүүлдэг хүлээн зөвшөөрөгдсөн Худалдаа, Үйлчилгээний байгууллагуудад “Итгэмжлэгдсэн байгууллага” хэмээх гэрчилгээ олгогддог.
  • “Итгэмжлэгдсэн байгууллага” гэрчилгээ, тэмдэг нь хэрэглэгч танд найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж байгаагийн баталгаа юм.
  • Хамтын ажиллагаа нь хуулиар хориглоогүй асуудалд ил тод нээлттэй байх, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчимд тулгуурлаж санамж бичигт дурдсаны дагуу хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

ИТГЭМЖЛЭГДСЭН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ

  • Нийгэмлэгийн албан ёсны “ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА”-ийн гэрчилгээ, гишүүний тэмдэг, гэрчилгээний хамт гардуулж хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн байгууллага гэсэн статустай болгож итгэл хүлээлгэнэ.
  • “Итгэмжлэгдсэн байгууллага”нь Зөвлөлийн гишүүн болно. Зөвлөл нь “бодлогын зөвлөл”-ийг байгуулж нийгэмлэгтэй хамтран ажиллана
  • Нийгэмлэгийн вэбсайт, сошиал суваг дээр Дэмжигч-Итгэмжлэгдсэн байгууллагын танилцуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа болон линк байршуулах.
  • Нийгэмлэгээс зохион байгуулах сургалт, форум, үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд хөнгөлөлттэй оролцох.
  • Гадаад, дотоодын ижил төрлийн холбоо, нийгэмлэгтэй хамтын ажиллагаанд санал болгох хамтран ажиллах эрхтэй
  • Төр, бизнес, хэрэглэгчийн байгууллагуудын удирдлагатай хаалттай уулзалт, зөвлөгөө, форумд оролцох
  • “Итгэмжлэгдсэн байгууллага”нь өөрийн нэр хүндийг  Вэбсайт, бүтээгдэхүүн, үйлчилгээний газар, маркетинг, сурталчилгаанд ашиглах боломжтой.
  • “Итгэмжлэгдсэн байгууллага”нь албан ёсны итгэмжлэл, зохиогчийн эрх, Шинэ бүтээлийн патент, Ашигтай загвар, Бүтээгдэхүүний загвар, Барааны тэмдэг авсан байх.
  • “Итгэмжлэгдсэн байгууллага” QR-тэмдэг авах → хэрэглэгч уншуулж танай байгууллагын итгэмжлэлийн мэдээллийг харах
  • Нийгэмлэг жил бүр Гранпри (шилдгийн шилдэг) шалгаруулдаг уламжлал тогтсон. Энэ нь үнэт зүйлсийг бэхжүүлж, байгууллагын нэр хүндийг өсгөхөд тусалдаг Үүнд оролцох эрхтэй.

ИТГЭМЖЛЭГДСЭН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ

  • Нийгэмлэгийн дүрэм, журам мөрдөх
  • Хэрэглэгчийн эрхийг хүндэтгэх, стандарт баримтлах
  • Жил бүрийн гишүүний хураамж төлөх
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаатай хангах
  • Үнэн зөв мэдээлэл өгөх
  • Үнийн санал, сурталчилгаа, гэрээ хэлцэл дээр хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх
  • Хэрэглэгч гомдол гаргавал шуурхай шийдвэрлэх
  • Нийгэмлэгээс ирүүлсэн саналд 7 хоногийн дотор хариу өгөх
  • Итгэмжлэлээ хадгалах шалгуурт нийцэх Монгол Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, бусад стандартын шаардлагыг дагаж мөрдөх
  • Нийгэмлэгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Хэрэглэгчийн үлгэр жишээ байгууллага байх
  • Нийгэмлэгийн нэр хүндийг өргөх
  • Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн байгууллагын үнэт зүйлсийг сурталчлах, танилцуулах
  • Шилдэг жишиг түгээх
  • Бусад байгууллагуудад хэрэглэгчийн эрхийн сайн туршлагыг хуваалцах
  • Олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Гадаад, дотоод хамтын ажиллагааны уулзалт, хэлэлцүүлэгт өөрийн салбараа төлөөлөх
  • Нийгэмлэгийн тогтоосон тусгай шалгуур (чанарын үнэлгээ, үйлчилгээний түвшин, ёс зүй)–ийг жил бүр тодруулахад оролцох
  • Нийгэмлэгийн арга хэмжээнд хувь нэмэр оруулах
  • Ивээн тэтгэгчээр дэмжих, сайн дурын ажилд оролцох
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд– орон нутгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн тогтмол хөтөлбөр хэрэгжүүлэх.
  • Инновац нэвтрүүлэх – бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ шийдэл, дэвшилтэт технологи хэрэглэж, салбартаа шинэ стандарт тогтоох.
  • Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан дэмжиж, салбартаа шударга өрсөлдөөнийг хамгаалж, хууль бус, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаанаас ангид байх.
  • Итгэлцлийн индексэд оролцох – хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэлгээний тогтолцоонд жил бүр оролцож, үнэлгээ нийтэд нээлттэй байх.
  • Шилдэг туршлагыг түгээх – жил бүр өөрийн салбарын туршлага, амжилтын кейсийг хэрэглэгчид ойртох, хэлэлцүүлгээр дамжуулан хуваалцах ажлыг санаачлан үйл ажиллагаа хамтран зохион байгуулах
  • Хэрэглэгчийн боловсролд хувь нэмэр оруулах – хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв хэрэглээний талаарх сургалт, мэдээллийг тогтмол түгээх

ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА БОЛСНООР

  • Итгэл, нэр хүнд → “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн” гэсэн баталгаатай болно.
  • Зах зээлийн өрсөлдөөнд давуу тал → хэрэглэгч “баталгаатай байгууллага”-с бараа авах сонирхолтой байдаг.
  • Сурталчилгаа, маркетингийн дэмжлэг → вэбсайт, сошиал, /хөнгөлөлттэй сурталчилгаа
  • Хамтын ажиллагаа → бусад гишүүн байгууллагуудтай бизнесийн сүлжээ тогтоох.
  • Гадаад хамтын ажиллагаа → олон улсын үзэсгэлэн худалдаа, стандартын байгууллагуудтай хамтрах боломж нэмэгдэнэ:
  • Нийгэмлэгийн цагаан жагсаалтад орох

VIP ИТГЭМЖЛЭГДСЭН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ

  • Нийгэмлэгийн албан ёсны “ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА”-ийн гэрчилгээ,  хүндэт гишүүний тэмдэг, гэрчилгээний хамт гардуулж хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн байгууллага гэсэн статустай болгож итгэл хүлээлгэнэ.
  • Нийгэмлэгийн вэбсайт, сошиал суваг дээр Дэмжигч-Итгэмжлэгдсэн байгууллагын танилцуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа болон линк байршуулах.
  • Нийгэмлэгээс зохион байгуулах сургалт, форум, үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд хөнгөлөлттэй оролцох.
  • Гадаад, дотоодын ижил төрлийн холбоо, нийгэмлэгтэй хамтын ажиллагаанд төлөөлөх, санал болгох эрх олгох
  • Төр, бизнес, хэрэглэгчийн байгууллагуудын удирдлагатай хаалттай уулзалт, зөвлөгөө, форумд оролцох
  • “Итгэмжлэгдсэн байгууллага”нь өөрийн нэр хүндийг  Вэбсайт, бүтээгдэхүүн, үйлчилгээний газар, маркетинг, сурталчилгаанд ашиглах боломжтой.
  • Танай байгууллагын итгэмжлэл, хэрэглэгчийн үнэлгээг баталгаажуулсан Хэмжил зүйн газартай хамтарсан код авах \Логожуулах үйл ажиллагаа\
  • Хууль, стандарт, хэрэглэгчийн эрхийн шинэчлэл, олон улсын чиг хандлагаар мэдээлэл өгөх
  • VIP арга хэмжээ, хаалттай уулзалтад оролцох эрх
  • “Итгэмжлэгдсэн байгууллага” QR-тэмдэг авах → хэрэглэгч уншуулж танай байгууллагын итгэмжлэлийн мэдээллийг харах
  • “Алтан, Мөнгөн, Хүрэл итгэмжлэл” зэрэг түвшин гаргаж жилийн эцэст шалгаруулахад оролцох эрхтэй

VIP ИТГЭМЖЛЭГДСЭН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ

  • Нийгэмлэгийн дүрэм, журам мөрдөх
  • Хэрэглэгчийн эрхийг хүндэтгэх, стандарт баримтлах
  • Жил бүрийн гишүүний хураамж төлөх
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаатай хангах
  • Үнэн зөв мэдээлэл өгөх
  • Үнийн санал, сурталчилгаа, гэрээ хэлцэл дээр хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх
  • Хэрэглэгч гомдол гаргавал шуурхай шийдвэрлэх
  • Нийгэмлэгээс ирүүлсэн саналд 7 хоногийн дотор хариу өгөх
  • Итгэмжлэлээ хадгалах шалгуурт нийцэх Монгол Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, бусад стандартын шаардлагыг дагаж мөрдөх
  • Нийгэмлэгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Хэрэглэгчийн үлгэр жишээ байгууллага байх
  • Нийгэмлэгийн нэр хүндийг өргөх
  • Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн байгууллагын үнэт зүйлсийг сурталчлах, танилцуулах
  • Шилдэг жишиг түгээх
  • Бусад байгууллагуудад хэрэглэгчийн эрхийн сайн туршлагыг хуваалцах
  • Олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Гадаад, дотоод хамтын ажиллагааны уулзалт, хэлэлцүүлэгт өөрийн салбараа төлөөлөх
  • VIP стандарт мөрдөх
  • Нийгэмлэгийн тогтоосон тусгай шалгуур (чанарын үнэлгээ, үйлчилгээний түвшин, ёс зүй)–ийг жил бүр нотлох
  • Нийгэмлэгийн арга хэмжээнд хувь нэмэр оруулах
  • Ивээн тэтгэгчээр дэмжих, сайн дурын ажилд оролцох
  • Нийгмийн хариуцлага хүлээх – орон нутгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн тогтмол хөтөлбөр хэрэгжүүлэх.
  • Инновац нэвтрүүлэх – бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ шийдэл, дэвшилтэт технологи хэрэглэж, салбартаа шинэ стандарт тогтоох.
  • Шударга өрсөлдөөнийг дэмжих – салбартаа шударга өрсөлдөөнийг хамгаалж, хууль бус, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаанаас ангид байх.
  • Итгэлцлийн индексэд оролцох – хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэлгээний тогтолцоонд жил бүр оролцож, үнэлгээ нийтэд нээлттэй байх.
  • Шилдэг туршлагыг түгээх – жил бүр өөрийн салбарын туршлага, амжилтын кейсийг бусад гишүүдэд сургалт, хэлэлцүүлгээр дамжуулан хуваалцах
  • Нийгэмлэгтэй хамтран үйл ажиллагаа зохион байгуулах эрхтэй
  • Хэрэглэгчийн боловсролд хувь нэмэр оруулах – хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв хэрэглээний талаарх сургалт, мэдээллийг тогтмол түгээх

Хэрхэн "ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА" болох вэ?

Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, НҮБ, Олон улсын холбогдох байгууллагуудын зөвлөмж, тус салбар нийгэмлэгийн дүрмийн дагуу гаргаж буй хууль тогтоомж заалтыг удирдлага болгоно.

"Итгэмжлэгдсэн байгууллага” нь ЭНГИЙН болон VIP дэмжигч гишүүнчлэлтэй байна.

ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА БОЛСНООР

  • Итгэл, нэр хүнд → “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн” гэсэн баталгаатай болно.
  • Зах зээлийн өрсөлдөөнд давуу тал → хэрэглэгч “баталгаатай байгууллага”-аас бараа авах сонирхолтой байдаг.
  • Сурталчилгаа, маркетингийн дэмжлэг → вэбсайт, сошиал, хэвлэл мэдээллээр үнэгүй/хөнгөлөлттэй сурталчилгаа
  • Хамтын ажиллагаа → бусад гишүүн байгууллагуудтай бизнесийн сүлжээ тогтоох.
  • Гадаад хамтын ажиллагаа → олон улсын үзэсгэлэн худалдаа, стандартын байгууллагуудтай хамтрах боломж нэмэгдэнэ:
  • Нийгэмлэгийн цагаан жагсаалтанд орох

НҮТББ-р БАТАЛГААЖСАН БАЙГУУЛЛАГУУД

БАЙГУУЛЛАГЫН НЭР

Танилцуулга богино текст

БАЙГУУЛЛАГЫН НЭР

Танилцуулга богино текст

БАЙГУУЛЛАГЫН НЭР

Танилцуулга богино текст

БАЙГУУЛЛАГЫН НЭР

Танилцуулга богино текст