ЁС ЗҮЙ
ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Манай нийгэмлэг нь тогтоосон шалгуур, үнэлгээний шаардлагыг бүрэн хангаж, хэрэглэгчийн эрхийг дээдэлж, чанартай үйлчилгээ үзүүлдэг хүлээн зөвшөөрөгдсөн Худалдаа, Үйлчилгээний байгууллагуудад “Итгэмжлэгдсэн байгууллага” хэмээх гэрчилгээ олгогддог.
- “Итгэмжлэгдсэн байгууллага” гэрчилгээ, тэмдэг нь хэрэглэгч танд найдвартай, хууль ёсны, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж байгаагийн баталгаа юм.
Хэрхэн "ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА" болох вэ?
Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, НҮБ, Олон улсын холбогдох байгууллагуудын зөвлөмж, тус салбар нийгэмлэгийн дүрмийн дагуу гаргаж буй хууль тогтоомж заалтыг удирдлага болгоно.
"Итгэмжлэгдсэн байгууллага” нь ЭНГИЙН болон VIP дэмжигч гишүүнчлэлтэй байна.
ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА БОЛСНООР
- Итгэл, нэр хүнд → “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн” гэсэн баталгаатай болно.
- Зах зээлийн өрсөлдөөнд давуу тал → хэрэглэгч “баталгаатай байгууллага”-аас бараа авах сонирхолтой байдаг.
- Сурталчилгаа, маркетингийн дэмжлэг → вэбсайт, сошиал, хэвлэл мэдээллээр үнэгүй/хөнгөлөлттэй сурталчилгаа
- Хамтын ажиллагаа → бусад гишүүн байгууллагуудтай бизнесийн сүлжээ тогтоох.
- Гадаад хамтын ажиллагаа → олон улсын үзэсгэлэн худалдаа, стандартын байгууллагуудтай хамтрах боломж нэмэгдэнэ:
- Нийгэмлэгийн цагаан жагсаалтанд орох
