ОУ-ын Хэрэглэгчийн эрхийн  байгууллага нь Дэлхийн улс орнуудад хандаж жил бүр хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн уриалга гарган ажилладаг уламжлалтай.

2024 оныг “Цахим худалдааны эрсдлээс  хэрэглэгчийг хамгаалах жил болгон зарласан байдаг бол Цахим худалдаа, Шууд худалдаа ирээдүйд трэнд болж улам л эрэлт хэрэгцээтэй болох нь тодорхой болоод байна.

Манай улсын хувьд Иргэний нийгмийн бие даасан бүтэцтэй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо нь энэ уриалгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж , цахим худалдаа, шууд худалдааны салбар  хариуцсан нийгэмлэгийг 2024оны 7 сард үүсгэн байгуулсан. Тэргүүнээр нь Ж.Дэнсмаа сонгогдон ажиллаж байна.  

 

 Дэлхийн улс орнуудад худалдаа үйлчилгээний бие даасан салбар болон нэгэнт хөгжсөн цахим худалдаа, шууд худалдаа нь зах зээлийн харилцааны жам ёсны дагуу Манай улсад мөн адил түүчээлэн орж ирж хэрэглэгч олон түмэнд энэ үйлчилгээг авч  байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагаас бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаа, чанар, стандарт, хаяг шошго зэрэг хэрэглэгч зайлшгүй мэдэж байх асуудлуудаар танин мэдүүлэх бүртгэлийн систем ажиллуулж, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

 

Энэ төрлийн худалдаа үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгж, иргэд хөрш зэргэлдээх болон гадаад улс орнуудаас чанартай чанаргүй, баталгаатай баталгаагүй ,хугацаа хэтэрсэн , хуурамч гэх зэрэг олон нэрийн бүтээгдэхүүнийг   өөрийн зах зээлд нийлүүлж байгаа болохоор хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг нэн яаралтай бүрдүүлэх шаардлага бий болсон.

Шинэ тутамд үүсгэн байгуулагдсан манай нийгэмлэг  цахим худалдаа, шууд худалдааны үйлчилгээтэй холбогдсон -цахим бүртгэлийн нэгдсэн систем буй  болгож хяналтын тогтолцоог бүрдүүлэхээс эхлэх хэрэгтэй гэж үзэж байна. 

 Хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах, цахим орчинд аюулгүй баталгаат худалдан авалт хийх зөвлөмж өгч байх, тэднийг бүртгэлжүүлэх,  соён гэгээрүүлэхэд чиглэсэн  сургалт сурталчилгааны ажлыг явуулахад гол зорилго чиглэгдэнэ ажиллана.

 

Худалдан авалт хийх арга барил хурдтай өөрчлөгдөж байна. Өмнө нь дэлгүүрээр явж худалдан авдаг байсан хэрэглэгчид өнөөдөр TikTok, Facebook, Instagram-ийн лайв бичлэг үзээд шууд захиалга хийдэг боллоо. 2025 оны байдлаар Монгол Улсад цахим худалдаа эрхэлдэг хүмүүсийн тоо хэдэн зуугаар нэмэгдэж, бараг бүх насны хэрэглэгчид сошиал хуудсаар дамжуулан бараа авч буй нь илт байна. Гэхдээ энэхүү хурдтай хөгжлийн ард тодорхой эрсдэлүүд, сорилтууд ч мөн оршиж байна.

Та бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг бол цахим худалдаа. Харин та итгэлтэй худалдан авалт хийх, өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг эрсдэлээс хамгаалах чадвартай хэрэглэгч байгаасай гэж бид хүсэж байна.